• Амьд Үг Христийн чуулган
  • Амьд Үг Христийн чуулган
  • Амьд Үг Христийн чуулган
  • Амьд Үг Христийн чуулган

Амьдралд амархан замыг туулсан хүчирхэг хүмүүс гэж байдаггүй. Л.Б

by batbold

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Sukhee

Пастор Л.Сүхбаатар

• Түүх ба үүсэл
Анх Амьд Үг чуулганы насанд хүрэгчдийн бүс болж 2003 оноос эхэлсэн. 2012 оноос “Агапе” нэртэй болсон. “Агапэ” бүсийн нэрийн утга санаа бол “Бурханы болзолгүй хайр” гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс бүсийн итгэгчид маань бусдад урам зориг, Бурханы хайрыг өгч болзолгүйгээр үйлчилсээр байна.

• Алсын Хараа, Зорилго
“Монголоо Христийн Дагалдагч болгох” Амьд Үг чуулганыхаа алсын харааны дагуу Монголын бүх гэр бүлд болон насанд хүрэгчидэд хүрч үйлчилнэ.
Бүхний дээд Эзэн Бурханаа хайрлаж, Бусдыг өөр шигээ хайрлан, үйлчилнэ (Матай 22:37-38) уриатайгаар “Монголоо Христийн дагалдагч болгох”-оор Агапе бүсийнхэн бид насанд хүрэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

• Уриа

БҮХНИЙ ДЭЭД ЭЗЭН БУРХАНАА ХАЙРЛАЖ, БУСДЫГ ӨӨР ШИГЭЭ ХАЙРЛАН, ҮЙЛЧИЛНЭ

• Үйл ажиллагаа

Долоо хоног бүр тогтмол нээлттэй эсийн бүлгүүд явагдаж, Эзэн дотор бие биенээ босгон байгуулж, нөхөрлөл болон Бурханы амьд үг болох сургаал дотор нэгдэж байна.
2013 оны байдлаар 11 дэд бүс, 69 эсийн бүлэг явагдаж байсан бол одоогийн байдлаар 11 дэд бүс 80 эсийн бүлэг албан ёсоор явагдаж байна. Шинээр 22 эсийн бүлгийн удирдагч томилогдлоо.
“Агапэ” бүсийн болон эсийн бүлгийн удирдагчдын уулзалтууд зохиогдон тухайн цаг үеийн үйлчлэлийн мэдээлэлээ хуваалцдаг билээ.
Бид жил бүр “Цасны баяр” тэмдэглэдэг. Цэвэр агаарт хотоос гарч спорт нөхөрлөлөөр хамтдаа халуун дотно цагийг гаргадаг билээ. Өнгөрсөн онд нийт 180 гаруй бүсийн итгэгчид идэвхтэй оролцсон байна.
Эзэн Есүс бидэнд хандаж “ Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” Матай 20:18-20 хэмээн хэлсэнчлэн бид Эзэнийг даган дуурайж, Түүнийг гэрчлэн амьдрахаар дуудагдсан. Үүний тулд бид илгээлтээр хөдөө орон нутагт Эзэнийг гэрчлэхээр эсийн бүлэг хамт олноороо явдаг.
Мөн бид дуны дэлгэр цагт хотоос гарч 3 өдрийн зуны хөтөлбөрийг зохион байгуулж, Эзэний үг сургаал дотор нөхөрлөдөг сайхан цаг бий. Жишээ нь бид, өнгөрсөн 2013 оны зуны кемпэд АНУ –ын “Амийн гол” чуулганы хэсэг удирдагч нар хамтран оролцсон онцлогтой байлаа. Үүнд нийт 240 гаруй хүн оролцож, Эзэн Есүс Христийг 66 хүн хүлээн авч усан баталгаа хийлгэв.
Мөн бүсийнхээ итгэгчдийн гэр бүлийг босгон байгуулах зорилготойгоор 3 үе шаттай “Гэр бүлийн семинар” сургалт зохион явуулдаг.
• Бид бусадтай эелдэг харьцаж, хүндэтгэн ачлан хамгаална.
• Бид хичээнгүйлэн ажиллаж үйлчлэн, гэр бүлийнхээ болон бусдын хэрэгцээг хангана
• Бид Бурханыг хүндэтгэн, Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний хүссэнээр үйлдэнэ
• Бид болон бидний гэр бүл Эзэнд үйлчилнэ ,, гэсэн зүрх сэтгэлээр бүсийн нийт итгэгч хамтран ажилладаг.
Үүний жишгээр “Хайрын эрэл” энэрлийн үйлчлэлд гишүүдээс гар бие оролцдог. Үүнд хүнд хэцүү амьдралтай, асрамж халамж дутмаг, нэн ядуу хүмүүс хүрч, Эзэний халуун хайрыг хүргэн Сайн мэдээ тунхаглаж бусдад гар сунган үйлчилсээр байна.
Жил бүр бид “Ургацын баяр”ыг өргөнөөр тэмдэглэдэг. Эсийн бүлгийн хамт олноороо шинэ хүмүүсийг нээлттэй эсийн бүлэгтээ урьж Аврагч Эзэн Есүс Христийн Сайнмэдээг тунхаглан хамтдаа нөхөрлөх цаг байдаг юм. 2013 оны 12 сард “Ургацын баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. Бүсийн хэмжээнд 700 шинэ хүнд урилга өгснөөс 328 хүн шинээр ирсэн. Түүнээс 195 хүн Эзэн Есүс Христийг хүлээн авсан байна. Бид урагшилсаар, урам зоригтойгоор Эзэнтэйгээ хамт алхах болно.
“ ... Харин би болон манай гэрийнхэн, бид Эзэнд үйлчилнэ.” Иошуа 24:15

• Тоо баримт
“Агапэ” бүсэд одоогоор 11 дэд бүсийн 80 эсийн бүлэг явагдаж байна. Эсийн бүлэг 7 хоног бүр тогтмол хийж, бие биенээ босгон байгуулж, нөхөрлөл ба Эзэний үг сургаал дотор үйл ажиллагаагаа явуулж байна.

• Үйлчлэлийн багийн танилцуулга, зураг

С.Оюунгэрэл 99195604
Б.Болдбаатар 99848563
С.Сувд 91183248
Г.Нанжид 89990541
Ж.Эрдэнэчимэг 99160681
С.Энхбаяр 91812490
Г.Дэлгэрдалай 91156223
Ш.Нямсүрэн 96208480
Д.Чанцалдулам 91229388
Л.Уранчимэг 99003700
Д.Туул 99810809

banner1

banner Value

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.