SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Амьд Үг Христийн Сүм

Шүүх:
Л.Батболд
2020 оны 9 сарын 13, Ням гариг
Үзсэн: 945
Сэдэв: Христээс суралцах нь Эшлэл: 1Петр 2:18-25 Номлогч: Л. Батболд Итгэлийн амьдрал гэдэг нь тодорхой чиглэлийн дагуу явдаг бус зан чанараар туулдаг, давдаг зам юм. Та Христийн мөрөөр, Түүний гаргасан зан чанараар явахаар дуудагдсан. Таныг итгэлийн дайчин байгаасай гэж хүсч байна. Итгэлийн дайчин гэдэг нь итгэлийг эхлүүлэгч ба төгсгөгч Бурхан Эзэнээс суралцсаар байдаг нэгэн юм. Амьдралын ямар ч үед, юу ч туулж байсан нөхцөл байдлаа болон хүнийг бус зөвхөн Бурханыг л хараарай. Христийн төлөө яваад шударга бусаар зовох болвол Есүс шиг байж (“Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.” 1Петр‬ ‭2:23‬ ), бүү гомдолло,тэвчээрэй. Танд шагнал нь ирнэ. Юун түрүүнд Эзэний хаанчлал, зорилгын төлөө яваарай.
Л.Батболд
2020 оны 8 сарын 2, Ням гариг
Үзсэн: 805