twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Үйл ажиллагаа

Дэлхийд хоёр төрлийн хүн байдаг. Нэг нь бусдын түүхийг ярьдаг /storytellers/ бол нөгөө нь түүхийг бичдэг /history makers/ юм.
Эзэн Бурхан Өөрт нь итгэдэг хүн бүрийг Түүний тэдэнд бэлдсэн түүхийн эзэд байгаасай гэж хүсдэг. Олон хүн библийн сургуульд зөвхөн сүмд бүтэн цагаар үйлчлэх, эсвэл илгээгдэн явах хүмүүс л сурдаг гэж ойлгодог.
Харин “Амийн Гол Үйлчлэлийн Сургууль” нь /АГҮС/ өөрийн амьдралаа Бурханы Үгэнд суурилуулж, Бурханы Үгийн дагуу амьдрах хүсэлтэй хүн бүрт, нас хүйс үл харгалзан суралцах нөхцлийг олгодог.
Та нэг жилийн хугацаанд өөрийн амьдралыг Бурханы Сүнсээр удирдуулан, үр жимстэй амьдрал, үйлчлэлийн хуулиуд мөн сүнслэг амьдралын нууцуудаас сурч мэдэх болно.
Бид танд Библийн цэгцтэй мэдлэг олгохоос гадна таны зан чанар, бусадтай харилцах харилцаа, сүнслэг төлөвшилтөд тань туслах болно.

Манай сургуулийн сургалтын программд багтсан хичээлүүд :
1. Итгэл
2. Залбирал
3. Магтаал хүндэтгэл
4. Библи судлал
5. Бурханы зан чанар
6. Сүнсний амьдрал
7. Итгэгчийн эрх мэдэл
8. Вакум сургалт –Чөлөөлөлт ба дотоод эдгэрэл
9. Библи үндсэндээ
10. Туслах үйлчлэл
11. Хүүхдийн үйлчлэл
12. Өсвөрийн үйлчлэл
13. Хуучин гэрээний тойм
14. Шинэ гэрээний тойм
15. Ариун Сүнс, Түүний билэг авъяасууд
16. Сүнсний тулаан
17. Ром ном
18. Сүмийн түүх
19. Христчин гэр бүл
20. Дэлхийн шашин ба гаж урсгал
21. Библийн дагуух эдийн засаг
22. Эдгэрэл
23. Авралын зар
24. Номлох урлаг
25. Үйлс ном ба илгээлт
26. Хожмын үеийн теологи
27. Христийг дагах нь
28. Сүнслэг эрх мэдэл
29. Үйлчлэлд бэлтгэх нь

Хичээллэх цагийн хуваарь
Даваа, Лхагва, Пүрэв гарагуудад 8.30 – 14.20
Мягмар, Баасан гарагуудад 8.30 – 13.00

Сургалтын нөхцөл
АГҮС нь хичээлийн 2 танхим, 1 хурлын зал, номын сангийн 1 уншлагын танхимтай. Сургалтыг лекцээр явуулахаас гадна өглөөний залбирал, өдрийн залбирлын сургууль, вакум сургалт, богины болон уртын илгээлт, хүмүүнлэгийн үйлчлэл гэсэн практик байдлаар олгодог.

Сургуулийн онцлог
Бурханы хайр, Эзэн Есүсийн нигүүлсэл, Ариун Сүнсний нөхөрлөл дотор нэг жилийн хугацаанд зохих ёстой үндсэн мэдлэгийг эрчимжүүлсэн байдлаар олгодог нь манай сургуулийн нэг онцлог юм. Энэхүү эрчимжүүлсэн сургалтын заримаас нь дурьдвал :
• Вакумжуулсан сургалт. Сургуулийн бие бүрэлдэхүүн хамтдаа Бурханы оршихуйг эрэлхийлж, Түүнтэй нүүр тулан уулзаж, Үгийг сонсож, залбирал болон магтаалаар дүүрэн цагуудыг өнгөрөөхийн зэрэгцээ оюутнууд нөхөрлөж, танилцдаг.
• Хүмүүнлэгийн үйлчлэл. Оюутнууд нийгмийн онцгой хэсгүүдэд Бурханы хайраар хүрч, үйлчилдэг. Тухайлбал: Хүүхдийн асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, ХОСПИС
• Богины болон уртын илгээлт. Оюутнууд үзэж, сурсан хичээлээ амьдралд хэрэгжүүлэх үүднээс багуудад хуваагдан хөдөө орон нутгийн Христийн сүм чуулганд илгээгдэн үйлчилдэг.
• Өглөөний залбирал болон залбирлын сургууль. Христэд итгэгч хүний хувьд залбирал бол сэтгэл алдралгүйгээр тууштай үйлдэх бүх амьдралын турш дахь зориулалт бөгөөд үүний утга учрыг таниулж, амтыг мэдрүүлэхийн тулд бид зөвхөн заагаад орхилгүй хамтдаа үйлдэж, өсч, суралцдаг.
• Оюутны нээлттэй цуглаан буюу Чапел цаг долоо хоног бүрийн Мягмар гарагт болдог. Энэ цагт бид хамтдаа Эзэн Бурханыг магтаж, зочин номлогчоор дамжуулан Бурханыг Үгийг хүлээн авдаг.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.